СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дорнод аймгийг хар ялааны нүүдэл дайраад байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Дорнод аймгийн Чойбалсан хотод энэ сарын 2-ны өдрөөс хар ялааны дэгдэлт ихэссэн бөгөөд зөвхөн Чойбалсан хотод дэгдээгүй тал хээрийн бүс нутаг, сумдад ч их хэмжээгээр байгаа гэнэ.

.
Энэ асуудлын талаар Дорнод аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Байгаль орчин, аялал жуулчлалын газраас өнгөрсөн онд хар ялааны дээжийг “Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн”-рүү явуулсан бөгөөд дүгнэлтээр .

“Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн”-ээс хар ялааны эсрэг тэмцэх зөвлөмж өгсний дагуу Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар, “Гэрэл сэтгэмж” ОНӨААТҮГ, Байгаль орчин, аялал жуулчлалын газар хамтран хавар, намрын улиралд хар ялааны хорыг хайлаас мод болон бусад цэгүүдэд цацан ажиллаж байна.
Хар ялааны хор цацах ажлыг аймаг орон нутаг нийтээрээ хийснээр үр дүн гарах учиртай. Тус ялаа нь нүүдэллэж байгаа учраас хор цацаад хурдан хугацаанд алга болохгүй энэ нь байгалийн давагдашгүй хүчин зүйл гэж холбогдох албаны хүмүүс үзэж байна.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.