СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-09-09

“Амар амгалан” хотхон захиалагчдынхаа хохирлыг барагдуулаагүй мөртлөө дахин захиалга авсаар

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Баянзүрх дүүргийн 22-р хороонд байрлах “Амар Амгалан-1, 2” орон сууцыг барьсан “Нарны хүү, сарны охин” компанид хоёр жилийн өмнө урьдчилгаа мөнгө төлж, захиалга өгсөн 200 гаруй иргэн 450 сая төгрөгөөр хохироод байгаа талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.

Анх тус байранд захиалга авахдаа “.

Тухайн үед ипотекийн 8 хувийн зээл зогссон байсан тул иргэд тус компанийг сонгосон тухай хохирсон иргэдийн нэг Ц.Ариунаа дурдсан юм. Гэвч анх захиалга өгсөн иргэд одоо хүртэл байрандаа орж чадаагүй байхад тэдний байрыг бусдад дээрх аргаар зарж борлуулж байна.

Хоёр жилийн өмнө 10-20 сая төгрөгийн урьдчилгаа өгөөд байрандаа орж чадаагүй 15 айл ийнхүү нэгдсэнээс гадна гэрээгээ цуцалсан хэрнээ мөнгөө аваагүй 20 гаруй айл байгаа гэнэ. Мөн “Амар Амгалан-2,3” орон сууцны хохирогчид ч байгаа юм.

Хохирсон иргэдийн хувьд шүүх цагдаад хандахад гэрээ байгуулсан тул Иргэний хэргийн шүүхээр шийдэгдэнэ гэсэн ч “Нарны хүү, сарны охин” компанийн байр, захирал нь олдохгүй байгаа тул  хохирлыг нэхэмжилж чадахгүй байна гэдэг хариуг иргэдэд өгдөг байна.

Хохирсон иргэдийн хувьд . Одоо хүртэл “Амар амгалан” хотхоны байрны гэрээ гараагүй бөгөөд хохирсон иргэд Иргэний хуулийн 12.1 үндэслэн байрандаа хүчээр орж, амьдарч байгаа бөгөөд уг асуудлыг шийдэгтэл байрнаасаа гарахгүй гэж мэдэгдсэн юм.

Иргэдэд сэрэмжлүүлж хэлэхэд үл хөдлөх хөрөнгө авах гэж байгаа бол баталгаатай газарт хандаж, залилуулахгүй байхыг анхааруулж байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.