СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: ЕТГ-ын дарга З.Энхболд: Үндсэн хууль догма биш

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

 

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Ард нийтийн санал асуулгад оруулах Ерөнхийлөгчийн санал/асуултын талаар Төрийн ордонд тайлбар хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

 

ЕТГ-ын дарга З.Энхболд: 

-Ард нийтийн санал асуулгын нэгдүгээр асуултыг УИХ, хоёр дахь асуултыг Ерөнхийлөгч асууя гэж байна. Гурван асуулт асуухын тулд 30 тэрбумыг зарцуулж байгаа юм бол, нэг асуулт нь 10 тэрбумын үнэтэй юм байна. ҮХНӨ-д АН оролцохгүй гэдгээ сая мэдэгдлээ. Ерөнхийлөгчийн зүгээс төслөө бүрмөсөн татсан учир мөн оролцохгүй боллоо. ҮХНӨ одоо дан ганц МАН-ын асуудал боллоо. 64 гишүүн баталсан гэж хууль зүйн хувьд үлдэнэ.

Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу гэдгийг Ерөнхийлөгч асуугаад байгаа юм биш. Үндсэн хуулинд заагаад өгсөн байна. Засгийн бүх мэдэл ард түмний гарт байна гэсэн Үндсэн хуулийн заалт байна. Энэ дагуу л ард нийтээсээ асууя гэж байгаа юм. 

Хоёрдугаар хэлэлцүүлэг дуусахад Ерөнхийлөгчийн саналын 80 хувь нь хасагдлаа. Гишүүдийн саналын 80 хувь нь орлоо. Үндсэн хууль догма биш. Одоогийн Үндсэн хууль бүх боломжоо шавхсан. Одоогийн Үндсэн хууль Монгол улсад тулгамдсан бүх асуудлыг шийдвэрлээд байгаа бол асуудал алга. Гэтэл тэгэхгүй байгааг бид харж байна. 

УИХ-ын гишүүдийн 42 нь ЖДҮ-ийн зээлийн асуудалд холбогдсон байна. Түгжрэл хэвээрээ байна. Гэтэл Ерөнхийлөгч 15 жилийн өмнө Майдар зэрэг дагуул хотуудын тухай ярилаа шүү дээ.  

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.