СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Эрдэнэт үйлдвэрээс "нууц гэрээ" нэрээр гарсан 150 сая ам.долларын тайлбарыг Засгийн газраас шаардлаа

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

 

Ардчилсан намын удирдлагууд төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэд Эрдэнэт үйлдвэрт тогтоосон зургаан сарын хугацаатай дэглэмийн үеэр 150 сая долларын нууц гэрээ хэлэлцээрүүд хийгдсэн болохыг онцолж, Засгийн газраас хариулт шаардаж буйгаа мэдэгдлээ

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ

"Ардчилсан намын зөвлөлөөс Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж асуулга явуулж байна. 1991-01-04-ны өдөр БНМАУ-ын баталсан хуулиар энэ засгийн газар 2019-03-06-ны өдөр Эрдэнэт үйлдвэрт Онцгой дэглэм тогтоосон. 

Өөрөөр хэлбэл Эрдэнэт үйлдвэр зургаан сарын хугацаанд засгийн газрын шууд хяналтад ажилласан. Гэтэл энэ хугацаанд Эрдэнэт үйлдвэрт 150,0 сая долларын нууц гэрээ хийгдсэн тухай мэдээлэл зарим ХМХ ээр гарсан. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өөрөө онцгой байдал гэгч юмыг санаалчилж, хэрэгжүүлчихээд "өөрөө мэдээгүй" гэх тайлбарыг телевизээр өгч харагдсан. Ийм зүйл байж болохгүй.

Эрдэнэт үйлдвэрт онцгой дэглэм тогтоож, шийдэж буй дотоод асуудлыг хуулиараа сар бүр Засгийн газар, Байнгын хороонд мэдээлж байх үүрэгтэй. Гэтэл Засгийн газар хуулиар олгосон онцгой эрхээ эдэлсэн ч хуулиар хүлээсээ үүргээ биелүүлсэнгүй. Сар бүрийн мэдээллийг огт хийгээгүй. Ард түмэн байтугай УИХ ч мэдэхгүй байна. 

Иймд Эрдэнэт үйлдвэрт хэрэгжүүлж буй онцгой дэглэмийн хэрэгжилтийн талаар УИХ болон олон нийтэд мэдээлэхийг Засгийн газраас шаардаж байна. 

Мөн Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай саналаа 10 хоногийн өмнө Засгийн газарт оруулж хэлэлцүүлж шийдвэр гаргах ёстой. Гэтэл хугацаа сунгах талаар нэг ч мэдээлэл тайлбар ирүүлээгүй байна. 2019-09-06-ны өдөр дуусах байсан. УИХ одоо болтол хугацаа сунгах талаар хэлэлцээгүй явж ирлээ. 

Иймд ямар эрх зүйн орчин үйлчлүүлж Эрдэнэт үйлдвэрт тогтоосон онцгой дэглэмийг сунгасан болохоо тайлбарлахыг Засгийн газраас шаардаж байна" гэлээ.

ХБХ-ын дараа УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбатаас цаг үеийн шинжтэй асуулт асуулаа.  

Асуулгыг бүрэн эхээр нь хүлээн авч үзнэ үү

-АН ҮХНӨ-ийн хэлэлцүүлэгт оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Цаашид яана гэсэн үг вэ?

-Биднийг Үндсэн хуулийн хэлэлцүүлгээс гарсны дараа засаглалын гол гол заалтуудыг эрх баригчид дураараа өөрчилсөн. Ерөнхий сайд кабинетийн сайд нараа өөрөө томилох эрхгүй гэх мэт. Улам дордууллаа гэж бид үзэж байна. Тийм учраас бид ард нийтийн санал асуулга явуулах ёстой гэж үзсэн. Бидний гол гол заалтууд тусгагдаагүй учраас бид хуулийн өөрчлөлтийн саналаа татаж авсан. Цаашид бид санал хураалт, чуулганы үйл ажиллагаанд оролцохгүй. 

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.