СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-09-09

Видео: Э.Түвшинжаргал: Ерөнхийлөгчийн асуултыг тогтоолд оруулах боломжгүй

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
5 жилийн өмнө

 

Ард нийтийн санал асуулгын "ҮХНӨ-ийг дэмжих, эс дэмжих үү?" гэсэн нэг асуулт дээр "Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, Парламентийн засаглалтай байх уу?" гэдгийг нэмэх Ерөнхийлөгчийн санал, албан бичгийг Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдрийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр албан ёсоор танилцууллаа

Үүнээс үүдэн, Ард нийтийн санал асуулгын тухай хуульд гурван асуулт асууна гэсэн зүйл заалт байна уу гэдэг дээр хуралдаан даргалагч, УИХ-ын гишүүн Ц.Бямбацогт лавлахад, УИХ-ын Тамгын газрын Хууль эрх зүйн асуудал эрхэлсэн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Түвшинжаргал хариулахдаа: 

-Гурван асуулт асуух эрхтэй гэж Ард нийтийн санал асуулгын тухай хуульд заасан боловч, журмын тухай хуульд төслийг зөвшөөрөх, эсвэл татгалзах тухай нэг асуулттай, хоёр хувилбартай байна гэж заасан. Дэмжих, татгалзах байдлаар санал асуулга явуулна гэж журмын тухай хуульд заасан. 

Бид нэмэлт өөрчлөлтийн тухай ярьж байна. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын сая ярьсан асуулт бол шинэ Үндсэн хуулийн асуудал юм. Өөрөөр хэлбэл, санал асуулгын тогтоолд орох боломжгүй асуулт. Гэхдээ бид санал асуулгын эхээ батлаагүй байгаа. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.