Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал эхэллээ. Тус хурлаар “Ард нийтийн санал асуулга явуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон уг төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хэлэлцэж байна.
Энэ жилийн 10 дугаар сарын 23-нд санал асуулга явъя гэдэг саналыг зарим гишүүн гаргасан ч дийлэнх нь 11 дүгээр сарын эхээр юм уу дундуур явуулья гэсэн санал гаргасан юм. СЕХ ч үүнийг дэмжиж байгаагаа илэрхийллээ.
СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн
"Санал асуулга явуулах шийдвэр гарсны дараа 21-45 хоногт багтаан санал асуулгыг зохион байгуулах хуультай. Гэхдээ төсөв нь шийдэгдчихвэл 30 хоногт зохион байгуулж чадна. Бидний санал бол Ард нийтийн санал асуулгыг 11 сарын дундуур зохион байгуулбал зүгээр байна. СЕХ 14,5 тэрбум төгрөгийн санал оруулсан. Цагдаа, Бүртгэлийн Ерөнхий газар, УИХ, Засгийн газар, бүх шатны тамгын газрын сурталчилгааны зардлыг нэмээд 29 тэрбум төгрөг болж байна" гэлээ.
Харин УИХ-ын гишүүн О.Содбилэг "Сонгууль шиг Ард нийтийн санал асуулга явуулах гэж байна. Гэтэл "ҮХНӨ-ийг дэмжинэ, дэмжихгүй" гэсэн хялбар аргаар санал асуулга явуулах гэж байгаа учир бүх шатны Тамгын газар дээр авч болохгүй юу?" гэсэн санал хэллээ.
ТББХ-ны хуралдааны эхний хэсгийг хүлээн авч үзнэ үү
ТББХ-ны хуралдааны хоёрдугаар хэсгийг хүлээн авч үзнэ үү