Эрдэнэт, Дархан-Уул аймгаас сонгогдсон зургаан гишүүн нэгдэж Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэж буйтай холбогдуулан дараах саналыг гаргажээ
Уг саналыг өнөөдөр /2019-09-07/ хуралдсан ТББХ-ны хуралдаан дээр УИХ-ын гишүүн О.Содбилэг танилцууллаа.
Тэрбээр "УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Б.Жавхлан, Д.Хаянхярваа, О.Баасанхүү, Д.Дамба-Очир, О.Содбилэг нар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний эрх зүйн байдалтай холбогдох хууль тогтоомжийг 2020 оны эхний хагас жилд багтаан шинэчлэн баталсны үндсэн дээр Засгийн газар Дархан, Эрдэнэт хотыг улсын зэрэглэлтэй хот болгох асуудлыг судлан, Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, шийдвэрлүүлэхээр санал гаргаж байна" гэлээ.
ТББХ-ны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн юм.