СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Спортын сурвалжлагч 55,000 фунт стерлингийн үнэтэй шар айраг уучихжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Австралийн крикетийн спортын сурвалжлагч Петр Лалор Манчестер хотын зочид буудалд 5,5 фунт стерлингийн шил шар айраг захиалсан ч 55,315 фунт стерлинг төлсөн байна. Учир нь зочид буудлын үйлчлэгч түүний тооцоог бичихдээ андуурч, худалдаж авсан шар айрагнаас нь 10,000 дахин илүү үнэ бичсэн байжээ

Малмайсон зочид буудалд тухалж Duechers IPA шар айраг захиалж уусан Лалор ойрын харааны нүдний шилгүй байсан учраас баримт авахаас татгалзжээ. Түүнд үйлчилсэн эмэгтэйгээс "би хэдэн төгрөгний шар айраг уучихваа" хэмээн асуухад үйлчлэгч бүсгүй юу ч хэлэлгүй инээж эхэлсэн байна. Тэр зуур ямар нэг алдаа гарсныг ухаарчээ.

 

 

Зочид буудлын менежер асуудлыг шийдэж эргэн холбогдоно гэжээ. Хоёр хоногийн дараа австралийн зочны эхнэр залгаж данснаас нь их хэмжээний мөнгө гарсан тухай хэлсэн байна.

Зочид буудлын хамт олон албан ёсоор уучлалт гуйсан ба ажлын 10 хоногт багтаж түүний хохирлыг барагдуулна гэжээ. 

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.