СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Facebook “Dating” болзооны апп нэвтрүүллээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

Facebook цахим хуудаст та зөвхөн Like дарж, үзэл бодлоо илэрхийлж, мэдээлэл солилцдог байсан бол танд илүү их боломж нээгдлээ. Та уг цахим сүлжээний Болзоо aппликейшныг ашиглан урьд өмнөхөөсөө сонирхолтой амьдарч болохнээ.

Одоогоос жил гаруйн өмнө Facebook компани ганц бие хэрэглэгчдэдээ зориулсан болзооны үйлчилгээ нэвтрүүлэхээ мэдэгдээд байсан ч  хараахан нэвтрүүлээгүй байсан юм.

АНУ болзооны индексээрээ дэлхийд 20 дугаарт ордог. 18 болон түүнээс дээш насныхан гар утсан дээрээ болзооны апп-ыг ашиглах боломжтой.

Ойрын хугацаанд Facebook компани хэрэглэгчдийн мэдээлэл задруулсан, нууцлал алдсан хэд хэдэн хэрэгт холбогдсон. Тиймээс хэрэглэгчдийн итгэл найдварыг эргүүлэн авчрахын тулд шинэ үйлчилгээ нэвтрүүлсэн гэж ажиглагчид үзэж байна.

 

 

Бусад болзооны апп-уудтай харьцуулахад илүү нууцлаг хувилбар болжээ. Тухайлбал зураг, бичлэг, төлбөр төлөх, холбоос хуваалцах боломжгүй ба болзохыг хүсэгчид зөвхөн зурвас бичилцэх юм байна.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.