Алдарт рэппер, дуучин, продюссер, жүжигчин Ники Минаж гэр бүлийнхээ төлөө урлагийн тайзнаас бууж байгаагаа өөрийн Твиттер хуудсаар дамжуулан шүтэн бишрэгчдэдээ мэдэгджээ. Бүх цагийн үеийн хамгийн нөлөө бүхий эмэгтэй уран бүтээлчдийн нэгээр нэрлэгдэж ирсэн 36 настай авьяаслаг бүсгүй өөрийн гэр бүлээ сонгож 10 жилийн турш зүтгэсэн их урлагийг орхихоор болсон байна.
Минаж энэ зун “Queen Radio” шоуныхаа үеэр найз залуу рэппер Кеннет Перритэй гэрлэхээр бичиг баримтаа бүрдүүлж өгсөн тухай мэдэгдсэн юм. Тэдний хурим тун удахгүй болно хэмээн эх сурвалжууд дурджээ.
Тринидад ба Тобаго улсаас гаралтай, Испанийн Сэйнт Жэймс боомтод төрсөн дуучин, рэппер Ники Минаж найз залуу Кеннеттэйгээ хамгийн анх 16 настай байхдаа болзож байжээ. Кеннет Минажаас нэг насаар дүү бөгөөд тэдний хайрын хоёр дахь романс өнгөрсөн жилээс дахин үргэлжилсэн юм.
Ники Минаж дэлхийн хэмжээний од болж чадсан гэдгийг батлах амжилтуудаас дурдвал American Music Awards-аас зургаа, BET Awards-аас 11, MTV Video Music Awards-аас дөрөв, Billboard Music Awards-аас дөрвөн удаа шагнал хүртэн, Грэммид 10 удаа нэр дэвшсэн чадварлаг буран бүтээлч билээ. Харин түүний найз залуу Кеннет нийт 12 удаа цагдааг баригдсан бүртгэлтэй дэггүй нэгэн ажээ.
Эх сурвалж: www.cnn.com, www.theguardian.com