Филиппиний нийслэл Манила хотын нисэх буудалд төрөөд ердөө зургаа хоногтой нярайг гар тээшиндээ авч явсан америк эмэгтэйг саатуулсан юм. 43 настай Женнифер Талботыг хилийн харуул хамгаалалтын албаныхан баривчилж, хүний наймааны хэрэгт буруутгаж байна.
Эмэгтэй Ниной Акино олон улсын нисэх буудлаар дамжин нярайг нууцаар хил давуулах гэж байсан хэмээн үзжээ. Баригдсан даруйдаа өөрийгөө нярайн авга эгч хэмээн тайлбарлаж байсан юм. Гэвч нярайн бичиг баримт болон түүнийг авч явж буй талаараа холбогдох албаны хүмүүст огт мэдэгдээгүй байжээ.
Бяцхан хүүгийн эцэг эхийг хүүхэд хамгааллын хуулиар шийтгэх ба нярайг нийгмийн хамгаалалд авсан байна. Эмэгтэй хууль бус хүний наймааны гэмт хэрэг үйлдэх гэж байсан нь нотлогдвол Филиппин улсад бүх насаараа хоригдоно.
Эх сурвалж: www.bbc.com