Samsung компани алдарт Galaxy Fold загвараа өнгөрсөн хавар худалдаанд гаргахаар зэхэж байсан ч дэлгэцэнд нь удаа дараа гэмтэл илэрч дахин засварлахаар болсон юм. Тэгвэл энэ баасан гарагт буюу маргааш Samsung Galaxy Fold Өмнөд Солонгост худалдаанд гарна гэдгийг мэдэгджээ.
БНСУ-д нээлтээ хийсний дараа Франц, Герман, Сингапур, Их Британийн, Америк улсуудад 1,980 ам.долларын үнэтэй, нугардаг дэлгэцтэй цоо шинэ загварын гар утас худалдаанд гарах юм байна. Өнгөрсөн хэдэн сард уг загварын гар утсанд гарсан алдааг засварлахад багагүй хугацаа зарцуулсан тухай Samsung-ын зүгээс мэдэгджээ.
Samsung Fold энгийн үедэ 4,6 инч дэлгэцтэй ба 7,3 инч дэлгэцтэй таблет болон дэлгэгддэг. Хавар худалдаанд гаргахын өмнө хэрэглэгчид дэлгэц нь хагарсан, харласан, ой санамж устсан зэрэг хэд хэдэн гомдол ирүүлсэн юм.
Тус брэнд Хятадын технологийн тэргүүлэгч Huawei компанитай өрсөлдөх болсон. Huawei нугардаг дэлгэцтэй Mate X гар утсаа энэ жил 2,600 ам.долларын үнээр зах зээлд нийлүүлэхээр төлөвлөж байгаа юм. Одоогоор албан ёсны нээлтийн өдрийн төв гараагүй.
Эх сурвалж: www.cnn.com