Филиппиний нийслэл Манила хотын олон улсын нисэх буудалд 43 настай үл таних америк эмэгтэй төрөөд ердөө зургаа хоногтой нярайг тээшиндээ хийж авч явж байгаад баригджээ. Орон нутгийн хэвлэлийн дамжуулснаар лхагва гарагт 18 цаг 20 минутын үед энэ талаар мэдээлсэн байна. Эмэгтэй ганцаараа аялж байсан мэт харагдсан ба түүний барьж явсан том хэмжээтэй гар тээш дотроос хүүхэд олджээ. Америк эмэгтэй хүүхдийн талаар нисэх буудлын ажилтнуудад огт мэдэгдээгүй байсан байна. Тэрээр өөрийгөө хүүхдийн авга эгч гэж тайлбарласан боловч үүнийг нотлох баримт байгаагүй ажээ. Хэргийг Филиппиний хүний наймааны эсрэг үндэсний товчоо шалгаж байна.
Эх сурвалж: www.cnn.com