СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Найз бүсгүйдээ гэрлэх санал тавихын тулд сарын турш нууцаар зураг даржээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Английн Хертфордширийн оршин суугч 30 настай Эди Окоро найз бүсгүй Кэлли Рийддээ гэрлэх санал тавихын тулд сүйн бөгжнийхөө зургийг сарын турш нууцаар даржээ. Тансаг зоогийн ширээ, романтик лааны гэрэл, үзэсгэлэнт цэцэгсийн дунд гэрлэх санал тавина гэж олон залуус төсөөлдөг ч хэний ч санаанд оромгүйгээр чин сэтгэлээ илэрхийлэх нь Окорогийн хувьд чухал байжээ.

 

 

Тиймээс сарын турш найз бүсгүйгээ унтаж байхад нь бөгжөө гар дээр нь тавих, буруу хараад зогсож байхад нь бөгжөө харуулах зэргээр нууцаар зураг дарсан байна. Тэр бүү хэл үнэт эдлэлийн хайрцагт нь бөгжөө тавьж хоёр хонуулахад бүсгүй анзаараагүй ажээ. Сүйт бүсгүй хэзээ өөрийг нь тойрон эргэлдэж буй гэрлэх санал тавих бөгжийг анзаарч харна, тэр үед Окоро гэрлэхийг гуйхаар төлөвлөсөн байна.

 

 

Үүний дараа Окорогийн найз бүсгүй сүйн бөгжөө хэдий нь хуруундаа зүүсэн байгаа зургийг нийтэлсэн ч хэрхэн санал тавьсан болон хүлээж авсан нандин мөчөө цахим орчны хэрэглэгчидтэй хос хуваалцаагүй байна.

 

 

Хэрэв та хайртай хүндээ сэтгэлээ илэрхийлье гэвэл түүнийгээ бэлэн болтол хүлээсэн Окоротой адил элдэв тансаг чимэглэлгүйгээр өөрийн үнэнч хайр дурлалыг илэрхийлэх боломж олон бий.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.