Хятадын Хубэй мужийн Энши хотод үйл ажиллагаа явуулдаг Чаоянг-по бүрэн дунд сургуульд 40 настай эрэгтэй халдлага үйлджээ. Халдлагын үеэр найман сурагч амиа алдаж, хоёр сурагч гэмтэж бэртсэн байна.
Орон нутгийн цагаар өглөөний найман цагт хичээл эхлэх үед халдлага гарчээ. Амь насаараа хохирсон сурагчдын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Тус бага сургуульд 6-13 насны хүүхдүүд сурдаг гэжээ.
Гэмт этгээдийг цагдан хорьсон тухай эх сурвалж мэдээлсэн байна. Хотын захиргааны газрын мэдэгдсэнээр Коммунист намын хороо, Засгийн газар хэргийг мөрдөн шалгаж байгаа гэжээ.
Хятадад урьд өмнө багагүй олон удаа сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд рүү халдсан хэрэг гарч байсан юм. Чончин хотод гал тогооны хутгаар зэвсэглэсэн эмэгтэй цэцэрлэгийн 14 хүүхдийг хутгалж хороосон хэрэг өнгөрсөн оны 10 дугаар сард гарсан. Үүнээс өмнөхөн Шаньси мужид есөн сурагчийг хөнөөсөн хэрэг бүртгэгдэж байжээ.
Эх сурвалж: www.cnn.com