СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Сингапур: Эхнэрээ үдэхийн тулд онгоцны тасалбар худалдаж авсан эрэгтэй ял эдэлж болзошгүй

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Сингапур улс хэзээнээс хууль дүрмийг чандлан сахидаг, сахилга баттай улс гэдгээрээ алдартай. Магадгүй ийм ч учраас Азийн бар, эдийн засаг хөгжлөөрөө тэргүүлэгч орнуудын нэг болсон байх.

Тус улсын Чанги олон улсын нисэх буудал аварга хиймэл хүрхрээ, кактусан цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжаараа танигдсан ч олны анхаарлыг татсан өөр үйл явдал болжээ.

Эхнэрээ үдэн гаргаж, түүнтэй салах ёс гүйцэтгэхийг хүссэн эрэгтэй нисэх буудал дээр баривчлагджээ. Учир нь эрэгтэй зөвхөн нисэх буудлын зорчигчид орох ёстой тусгай хамгаалалттай бүсэд онгоцны тасалбар худалдаж авч нэвтэрсэн байна.

Энэ оны эхний найман сарын дотор 33 хүн нисэх буудлын дүрэм зөрчиж баригджээ. Хэрэв онгоцонд сууж Сингапураас нисэхгүй бол нисэх буудлын зорчигчдод зориулсан хэсэгт нэвтрэх хориотой.

2016 онд Чанги нисэх буудалд эргэн буцаах боломжтой нислэгийн тасалбараар нэвтэрч лоунжуудаар үйлчлүүлсэн Малайзын иргэнийг 18 хоногийн турш хорьж саатуулсан байна. Ихэнх зорчигчдын хувьд эргэж буцаах боломжтой уян тасалбар захиалж нисэх буудлын татваргүй бараатай тусгай бүсэд нэвтэрч худалдан авалт хийх, зугаацах зэргээр цаг нөхцөөсний дараа аль нэг тийш нисэлгүй буцах тохиолдол их гардаг ажээ.

Чанги нисэх буудал Jewel шинэ терминалаа өнгөрсөн дөрөвдүгээр сард нээсэн ба 40 метр өндөр хүрхрээ, 14,000 метр кв бүхий Канопи цэцэрлэгт хүрээлэнд 3,000 мод, 60,000 бутлаг ургамал суулгажээ.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.