Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн хичээлийн шинэ жилийн элсэлт есдүгээр сарын 2-ноос эхэлж, энэ сарын 13-ныг хүртэл үргэлжилнэ.
Дүрслэх урлаг, гар урлал, техник технологийн чиглэлийн 18 төрлийн 24 дугуйланд хүүхдүүдийг бүртгэх гэнэ.
Энэ жил:
Сургалтад 2-12 дугаар ангийн сонирхсон хүүхдүүд бүртгүүлэх боломжтой.
Монгол Улсын хөгжил цэцэглэлт, сайхан ирээдүйг цогцлоох Өв соёлоо дээдэлдэг бүтээлч Монгол хүүхдийн төлөө зорилготой сургалтууд үнэ төлбөргүй гэдгийг тус төвийн зүгээс хэлж байлаа.
Бүртгэх хугацаа:
09:00-17:00 цаг /Даваа-Баасан гарагт/
Бүрдүүлэх баримт бичиг:
Бүртгэл дууссаны дараа сургалт есдүгээр сарын 24-нөөс эхэлнэ. Өглөөний ээлж 09:00-11:40, өдрийн ээлж 14:00-16:40 цаг хүртэл хичээллэх хуваарьтай.
Анхан шатны ангид 2-4 дүгээр ангийн хүүхдүүдийг хамруулдаг бөгөөд тэдэнд хоёр жилийн сургалт явуулдаг байна. Энэ хугацаанд хайч, цавуутай харьцах, зураг зурахдаа харандаагаа яаж барих вэ гэдгээс эхэлж хичээлээ заадаг байна. Ингэж сургасны дараа мэргэжлийн анги руу оруулдаг аж.
Анхан шатны ангид 60-80 хүүхэд авах бол мэргэжлийн ангиудад 80-100 хүүхэд авна. Анги дүүргэлтийн хувьд нэг ээлжиндээ 15 орчим хүүхдийг хичээллүүлдэг гэсэн мэдээллийг Монголын хүүхдийн урлан бүтээх төвөөс өглөө.