СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлал Монгол дахь Хятадын нөлөөг "бут ниргэх" зорилготой юу?

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Стратегийн иж бүрэн түншлэлийн хамтын ажиллагааны гэрээ байгуулснаар Орос улс Монгол дахь Хятадын нөлөөний эсрэг сөрөг довтолгоон хийж байна хэмээн Eurasiantimes.com нийтэлсэн байна. Өнөөдөр байгуулах гэрээ хоёр орны харилцааг өндөр түвшинд ойртуулан дотносуулах ба энэ үеэр Монгол-Хятадын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байгаа юм.

Путины хэлснээр иж бүрэн түншлэлийн хамтын ажиллагааны гэрээ улс төр, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, банк санхүү, газар тариалан, шинжлэх ухаан, боловсрол, соёл, спортын салбаруудыг хамарна.

ЗХУ оршин тогтнож байх үед Монгол-Оросын харилцаа тун ойр байсан ч зөвлөлтийн бүрэлдэхүүн тарж бутарсны дараа хоёр орны худалдаа 80 хувиар буурсан. Үүнтэй зэрэгцэн Монгол-Хятадын харилцаа, харилцан хамаарал илтэд сайжирч ирсэн.

Ойрын жилүүдэд ОХУ бүс нутаг дахь эрх мэдлээ бататгахын тулд Монгол улстай харилцаа холбоогоо дахин сэргээж байна.

Тус айлчлал хоёр улсын харилцааг шинэ түвшинд гаргаж ирсэн гэж ажиглагчид дүгнэдэг. Харин энэ удаагийн буюу В.Путины гурав дахь айлчлал, хоёр улсын харилцаа дотноссоныг илтгэж буй ч Монгол дахь Хятадын нөлөөний эсрэг цохилт болж байна гэв.

Нөгөө талаар Владимир Путин Монгол улстай ойр дотно нөхөрлөж, Халх голын дайны ялалтын 80 жилийн ойгоор айлчилж байгаа нь Ази дахь байр суурь, үүрэг оролцоогоо дэлхий дахин харуулах зорилготой гэж TASS агентлаг мэдээлжээ.

 

Эх сурвалж: www.eurasiantimes.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.