ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин Монгол улсад айлчилж буй үйл явдлыг дэлхийн хэвлэл мэдээллийн агентлагууд дамжуулж байна. Ерөнхийлөгч Путин энэ удаагийнхаа айлчлалаар 1993 онд байгуулж байсан хамтран ажиллах, түншлэлийн гэрээ хэлэлцээрт тулгуурлан Монгол улстай стратегийн иж бүрэн түншлэлийн гэрээг хугацаагүйгээр байгуулахаа мэдэгдсэн юм.
Гадны эх сурвалжуудын дамжуулснаар Орос улс Дэлхийн хоёрдугаар дайнд тусалсан Монголын хүчин чармайлтад ихээхэн талбархаж байгаа бөгөөд Монгол улсын Ерөнхийлөгч Баттулгыг ирэх 2020 оны тавдугаар сарын 9-ний өдөр Москва хотноо тэмдэглэх нацист Германуудыг дарсан Ялалтын баярын 75 жилийн ойн арга хэмжээнд урина гэжээ. Хоёр улсын төрийн тэргүүнүүд жудо бөхийн хорхойтнууд учраас ижил сонирхолтой байх нь ойр дотно нөхөрлөхөд ихээхэн тусалсан тухай Путин ярьсан байна.
TASS агентлагийн мэдээлснээр даваа гарагийн орой Улаанбаатар хотод ирсэн Ерөнхийлөгч Путин мягмар гарагт иж бүрэн түншлэлийн гэрээ байгуулахаас гадна Оросын цэргийн командлагч Георгий Жуковын хөшөөнд цэцэг өргөхөөр төлөвлөсөн байна. Хойд хөршийн төрийн тэргүүн манай улсад 2000, 2014 онуудад тус тус төрийн хэмжээний айлчлал хийж байсан ба энэ удаад гурав дахиа айлчилж байна гэжээ.