Тэйлор Свифтийн "Lover" цомог Billboard-д түрүүлж буй зургаа дахь уран бүтээл нь боллоо. Шинэ цомог ганцхан долоо хоногийн дотор 867,000 хувь зарагджээ. Харин Youtube сувагт байршуулсан клип хэдий нь 35 сая удаа тоглогдсон байна.
Дуучин бүсгүй Billboard-д зургаан удаа түрүүлж, цомог нэг бүр нь 500,000-аас дээш борлогдсон анхны эмэгтэй дуучин болжээ. Мөн Их Британийн түүхэнд 10 жилийн дотор чартад түрүүлсэн дөрвөн цомог гаргаж чадсан эмэгтэй дуучин урьд өмнө байгаагүй аж.
Свифт өнгөрсөн амралтын өдөр Твиттер хуудастаа өөрийг нь сонсдог шүтэн бишрэгчдэдээ талархлаа илэрхийлжээ. "Миний амьдралд гайхалтай долоо хоногуудыг бэлэглэсэн та нартаа маш их баярлалаа. Хэрхэн илэрхийлэхээ ч мэдэхгүй байна" гэжээ.
Эх сурвалж: www.cnn.com