СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: О.Баасанхүү: Ерөнхийлөгчид төмсөгдүүлсэн УИХ сонгуулийг өвөл хийх гэж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү УИХ-аар хэлэлцүүлж байгаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор Төрийн ордонд мэдээлэл хийлээ. 

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: 

Үндсэн хуулийн 2-р хэлэлцүүлэг өчигдөр эхэлсэн. Хоёр өөр төсөл байгаа шүү дээ. Нэг нь 62 гишүүний санаачилсан төсөл, нөгөө нь манай eрөнхийлөгч, У.Хүрэлсүхтэй тохирч байгаад санаачилсан төсөл. Уг нь өнөөдөр 2,3-р хэлэлцүүлгээ хийж байх ёстой юм. Гэтэл өнөөдөр бүгдийг нь төмсөгдчихсөн. Ждү-чин, 60 тэрбумтан, хүн амины хэрэгтэн гээд...МАН-ай даргын өөрийнх нь хэлж байснаар. 1992 онд энэ дэгээр явж байсан. Нэг хүн 10 минут ярьдаг.

Гэтэл бүлэг дээрээ гэнэт хурал зарлаад нэг ч хүн асууж болохгүй болгочихсон. Намайг бол бүр 30 цаг ярих юм байна гээд хассан.

Эд нар гишүүдийн тоог 108 болгоод Тусгаар тогтнолоо сэргээсний 108 жилийн ойд зориулсан гэх мэтээр ярьж байгаад сонгуулийг өвөл хийх гэж байсан.

Тэгээд ард түмний сонирхож байсан бүх асуудлыг хойш тавьсан. Үндсэн дарааллыг нь алдагдуулаад байна. Зарим хэвлэл мэдээллийнхнийг ч худалдаад авчихсан. Олон нийтийн санал асуухдаа Үндсэн хуулийг өөрчлөх нь зөв үү буруу юу гэж асуух гэнэ. Асуучихсан зүйл шүү дээ. Асуух гэж байгаа бол 5 заалтаар асуумаар байна. Тухайлбал, УИХ-ын гишүүдийн тоо 77 юу, 108 байх уу. Таныг төлөөлж байгаа хүн 4 жилээр сонгогдох уу, 5 жилээр сонгогдох уу.

Байгалийн баялгаа ч асуух ёстой. Үндсэн хуулийн өөрчлөлт ШХАБ-аас болсон шүү. 76 хүн байвал ШХАБ-д хэзээ ч орохгүй. Тиймээс энэ өөрчлөлтийг Путинийг ирэхээс өмнө хийх гэж улайраад байна.

Бид онцгой бүрэн эрхтэй боллоо гэж харуулах гээд байна.

Хуйвалдсан гэдгээ тодруулаач?

- Хуйвалдсаан. Зарим хэвлэл нь бүр миний лайвыг хийж өгөхгүй байна. Таны юмыг хийж болохгүй байна гэж байна.

Улс төрийн намын 3 төлөөлөл энэ Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд орох ёстой. Би АН-тай нийлж сөрөг хүчний үүрэг гүйцэтгэe гэсэн болохоос өмнөөс үг хэлээд өг гээгүй. Гэтэл мушгин гуйвуулж байгаад энэ 49 барьцаалагдсан.
Өнөөдөр 49 ждү-чинг оруулаад ирьe гэдэг асуудал ярьсан. АТГ мэдээлэл өгөхдөө 34 гишүүн банк, санхүүгийн байгууллагатай холбоотой, хадгаламж зээлийн хоршоо ажиллуулдаг юм байна. 11 нь УИХ-ын гишүүн, сайд дарга. Тэднээс 8 нь ждү-ийн мөнгөөр мөнгө угаасан гэсэн. Энэний төлөө УEП нь О.Баасанхүүд мэдээлэл өгсөн байна гэж АТГ-аа дарамталсан байна. Зарим нэг ЖДҮ-чин нь хэргээ хэрэгсэхгүй болгуулсан гээд яригдаж л байна. Энэ мэтээр барьцаалагдаад байна аа.

Д.Эрдэнэбат хүртэл барьцаалагдсан. Эрдэнэтийн асуудлаар хэрэг нээчихсэн байсан. Одоо тэр нь хаачив асуу л даа та нар. Одоо бодвол хэрэг нь хаагдаа биз.

Тиймээс энэ Үндсэн хуулийн өөрчлөлтийг батлахын тулд ард түмнээс тодорхой заалтуудаар асуу эсвэл батлах нь зөв үү гэж асуух ёстой.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.