Тамхинаас гарахыг хүссэн олон хүн цахилгаан тамхийг сонгодог. Гэтэл тэдний өдөр тутмын хэрэглээ болсон цахилгаан тамхи та бидний бодож байснаас ч илүү хор хөнөөлтэй байж болзошгүй гэдгийг Их Британийн эрдэмтэд анхааруулжээ.
Цахилгаан тамхинаас гарч буй уур буюу хиймэл утаа уушгин дахь дархлааны эсүүдийг үхүүлж, үрэвслийг дэмждэг байна. Тиймээс цахилгаан тамхи хор хөнөөл багатай гэж үзэх нь буруу байж болно гэдгийг Их Британийн эрүүл мэндийн газраас мэдэгджээ. Магадгүй жирийн тамхи татсанаас ч хортой байж болох юм.
Эрдэмтэд цахилгаан тамхинаас хиймэл утаа гаргадаг шингэний химийн нэгдлийг судалсан байна. Судалгааны явцад лабораторид уур гаргах механик үйлдлийг хийж огт тамхи татдаггүй найман хүний уушгины эдээс дээж авч ашиглажээ. Үүний үр дүнд уур гаргагч нь үрэвслийн шалтгаан болж, тоос шороо, нян, харшил үүсгэгчийг устгадаг уушгины сүвийн макрофаг эсүүдийг гэмтээсэн байна. Зарим тохиолдолд уушгины архаг үрэвсэлтэй болон байнгын тамхи татдаг хүмүүстэй ижил нөлөө үзүүлж байжээ.
Хэдийгээр цахилгаан тамхи жирийн тамхинаас татгалзахыг хүсдэг олон хүнд хэрэгтэй байдаг ч 20-30 жилийн турш тасралтгүй татвал илүү их хор хөнөөлтэй гэдгийг анхаарах нь зүйтэй гэж эрдэмтэд хэлж байна.
Эх сурвалж: www.bbc.com