СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Эрч хүчний ундаанаас болж тамирчдын шүд гэмтдэг

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

Олимпийн болоод мэргэжлийн тамирчдын шүд цоордог, эмзэгшиж мууддаг шалтгаан нь тэдний тогтмол хэрэглэдэг сэргээш болсон эрч хүчний ундаа, гелин хэлбэртэй амттанаас болдог гэдгийг Британийн судлаачид тогтоожээ. Судлаачдын хийсэн дүгнэлт нь спортын шилдэг төрлүүдээр хичээллэж байгаа тамирчид амны хөндийн эрүүл мэндийн асуудалтай байх нь элбэг ажээ.

Британийн Dental сэтгүүлд нийтэлснээр тамирчдын 94 хувь нь өдөрт хоёр удаа шүдээ угаадаг. Энэ нь нийт массын 75 хувь нь шүдээ өдөрт хоёр угаадаг гэсэн судалгаатай харьцуулахад өндөр үзүүлэлт.  Өмнө нь нийтлэгдэж байсан UCL Eastman шүдний эрүүл ахуйн хүрээлэнгийн судалгаанд тамирчдын 49 хувь нь хорхойтсон шүдээ эмчлүүлээгүй байдаг бол 32 хувь нь амны эрүүл ахуйн хувьд доголдолтой гэжээ.

Нөгөөтэйгүүр тамирчдын 87 хувь нь эрч хүчний спортын ундаа, 70 хувь нь эрч хүчний гель тогтмол хэрэглэдэг байна. Эдгээр нь шүдийг ихээр гэмтээдэг хүнсний бүтээгдэхүүнүүд юм. Шүдний эрүүл ахуйн хүрээлэнгийн судлаач Жули Галлагерын хэлснээр “Тамирчид өдөр бүр хоёр удаа шүдээ угаадаг, тогтмол эмнэлгийн үзлэг шинжилгээнд хамрагддаг, тамхи татдаггүй гэхчлэн амьдралын зөв хэвшлээс үүдэж амны хөндийн эрүүл мэнд дийлэнхид нь сайн байдаг. Гэвч тэд эрч хүчний удаа, хүлхдэг амттанг бэлтгэл сургуулилалт, тэмцээн уралдааны үеэр тогтмол их хэмжээтэй хэрэглэснээр тэдгээрт агуулагддаг чихрийн агууламж шүдийг гэмтээж цоорох магадлалыг ихэсгэдэг” гэжээ.

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.