Франц Улсын Эубон хотноо болж буй өдөнбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын өдөнбөмбөгийн холбооны баг тамирчид амжилттай оролцож байна. Ази тивээс гаралтай энэхүү шинэ спортын талаар цухас мэдээлэл өгөхөд хөлөөрөө тоглодог бадминтон юм. Монголчууд эрт дээр үеэс эхлэн багаасаа тэвэг өшиглөж тоглосоор ирсэн учраас энэ спортын төрөлд амжилт гаргах өндөр боломж байдаг аж.
Арав дахь удаагаа зохион байгуулагдаж буй өдөнбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд энэ жил Франц, Энэтхэг, Хятад, Монгол, Нидерланд зэрэг 16 улс үндэстний 200 гаруй тоглогч оролцож байгаа аж. Мөн спортын төрөлд мэргэжлийн гэж үнэлэгдэхээр нэг ч тамирчин байхгүй байгаа гэдгийг францын franceinter.fr сайт мэдээллээ.
Тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд эх орноо төлөөлөн оролцсон Б.Тэгшбат, эмэгтэй төрөлд оролцсон Ц.Даваасүрэн нар дэлхийн аваргын анхны тулаанаа Италичуудтай хийж хожсон бол өнөөдөр эрэгтэй хос М.Батдэлгэр Ц.Отгонбаяр эмэгтэй хос А.Хонгорзул М. Цэлмэг нар Хонконг, Германы багуудтай эхний тоглолтоо хийх юм байна.