СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2018-10-07

ШИЖРЭЭ тайлбарлагч өнөөдөр болсон тэмцээнийг ийнхүү дүгнэжээ

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
6 жилийн өмнө

ХОЛИМОГ ТУЛААН ШҮҮ ДЭЭ

Барилдаан зодоон хосолж, байж болох бүх юмыг нь шавхдаг. Зөвхөн зодолддог тусдаа төрлүүд бий. Холимог тулаан яагаад дэлхий нийтийг хуйлруулаад байгаа шалтгаануудыг хэлбэл их юм бичихээр байна. Хабиб барилдааны мэдрэмж үнэхээр мундаг учраас илүүрхлээ шүү дээ. Тактик бас илүү байлаа. Конорыг яаж хялайлгахуу гэдгээ харууллаа. Барьц гишгэдэл, таазны шилжилт хөдөлгөөн өөрийнхөө хайрцагийг алдахгүй яваа байдал гээд л. Хабибын 2 дугаар үеийн хэвтээгийн 2 гарынх нь ажиллагаа ямар гайхалтай байваа. Нүдлээ шүү дээ. 5 үеэр 25 минут учраас цагийн хуваарилалтыг бол маш сайн тооцоолсон нь ойлгомжтой л доо. Хабиб үхлийн цэг рүү очиж амьгүй болж хялайх яагаачгүй байлаа. Төгсгөлд ард нь гараад чөлөөтийн накатны барьц аваад доогуур сармайтай татаад улмаар дамжаад боолт авчлаа. Байлдааны Самбын Дэлхийн Хошой Аварга шүүдээ Хабиб. Самбын өчилт боолтууд маш нарийн байдаг юмаа.

Боксын багш нь Олимпийн Мөнгө, Дэлхийн хүрэлтэй Нурмагомед Шанавазов. Мэдээж тэгээд Оросын Чөлөөтийг авч явдаг бөхийн орон Дагестаны Авар ястаны унаган хүү Хабиб Нурмагомедов.

ЯЛАГЧ ТОДОРСНЫ ДАРААХ ҮЙЛДЛҮҮД БАС Л ДЭЛХИЙ НИЙТИЙГ ТАТСАН МАРКЕТИНГ БОЛЧЛОО ШҮҮ ДЭЭ. КОНОР ДААГАА НЭХЭХ ТУЛААН ХИЙЕ ГЭХ БАЙЛГҮЙ ДЭЭ. АСАР ИХ МӨНГӨ ЭРГЭЛДЭЖ БАЙНА.

 

Тулааны онцлох агшин

Тулааны  дараах үйл явдал 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.