Фэйсбүүкт И. Булган гэх хаягтай хэрэглэгч Хан-Уул дүүргийн хүүхдийн эмчид энэ сарын 19-ний өдөр халуурч байсан дүүгээ үзүүлж тариа хийлгэсний дараа тарьсан хэсэгт хөхрөлт үүсч, улмаар бие нь муудан сэхээнд орлоо гэдэг маш ноцтой пост оруулсан нь олон нийтийг цочирдуулаад байна.
Хүүхдийн эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж, амь насыг нь эрсдэлд хүргэсэн эмч, эмнэлгийн байгууллагыг хаанаас, хэн, хэрхэн шалгаж байгааг Эрүүл мэндийн яам, НЭМГ, ХУНЭ-ээс авах гэсэн боловч бүгд утсаа таслаад авахгүй байв. Бид энэ асуудлаар эргэн мэдээлэх болно.