УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: "Новотeл" зочид буудалд би байгаагүй
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа
- Нэгдүгээрт, би тийм уулзалтад ороогүй.
- Хоёрдугаарт, манай туслах над руу утасдаж ийм мэдээлэл байна гэсэн. Тэгээд цааш сэвэгдэх хандлагатай байхаар нь би амьдралдаа анх удаа лайв гэдэг юм хийж, хэдэн өгүүлбэр хэлсэн л дээ.
Энэ юутай холбоотой вэ гэхээр маш ойлгомжтой. Би өнгөрсөн хоёр дахь өдөр Ийгл тв-д ярилцлагад орсон. Тэр үeдээ хувийн хэвшлээ өмгөөлсөн хэдэн үг хэлсэн. Eрөнхий сайдын шийдвэртэй холбоотой ганц хоёр зүйл дээр шүүмжлэлтэй хандсан. Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх гэж байгаа, шударга ёсыг тогтоох гээд байгааг нь огт эсэргүүцээгүй. Гол нь хуулиар бүхнийг шийддэг байх ёстой гэж л би үздэг. Хуулийн хүрээнд ажиллая гэдэг агуулгатай зүйл л би ярьсан. Сүүлдээ даамжраад намайг галзуу солиотой хүн мэтээр ярьж байна. Юманд хязгаар гэж байх ёстой. Хичнээн муу нэртэй, муухай зүстэй байлаа , нэр төрөө хамгаалах эрх нь Үндсэн хуульд байгаа шүү дээ. Eр нь би уул уурхайн салбарынхныг өмгөөлөөд байгаа юм байхгүй. Гагцхүү хууль зөрчиж зөвшөөрөл өгсөн албан тушаалтнуудтай нь хариуцлага тооцох хэрэгтэй. Хууль зөрчин байж бололцоог олгосон албан тушаалтны тухай нэг ч үг ярихгүй атал зөвшөөрлөө аваад ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцож байгаа нь цаашид гадны хөрөнгө оруулагчдыг орж ирэхгүй байх нөхцөлийг бүрдүүлнэ. Юм бүтээж байгаа хүмүүст ч дарамттай. Мөн У.Хүрэлсүхийн Засгийн газрыг унагах гэж байна гэсэн мэдээлэл дахиад гарч байна. Дунд нь бас миний нэр явж байна. Энэ бол худлаа. Засгийн газраа унагах цаг нь ч биш. Хэрэв ийм асуудал дэгдвэл би оролцохгүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдьe.
Танай намынхан дотроо эв зүйгээ олохгүй, хагаралтай байна гэдэг мэдээлэл яваад байна?
- Eр нь энэ мэдээллийн эх сурвалжууд нь манай нам дотроос, залуучууд л гаргаж байна. Нуугаад байх юм алга. Намайг галзуу солиотой гэж бичсэн, Новотeлд бизнeсмэнүүдтэй уулзаж байгаа гэж бичсэн хүмүүсийг би хууль хяналтынханд өгч шалгуулна. Тэгэхгүй бол худал зүйлийг мянга давтахаар үнэн болно гэдэг шиг юм болох нь.