КОВЕР ДУУ: No Woman, No Cry
КОВЕР ДУУ: No Woman, No Cry

 

Манай сайтын хөгжмийн мэдээллийн алба эрхэм үзэгч, сонсогчдодоо зориулан "Cover Songs" цуврал булангийнхаа энэ удаагийн дугаараар алдарт "No Woman, No Cry" дууг онцолж байна. Бид энэхүү булангаараа алдартай дуунуудын шинэчлэн найруулсан ковер дуунуудыг уг дууны эх хувьтай нь харьцуулан танд мэдээлэл хүргэдэг билээ.

No Woman, No Cry

Манай сайтын "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" цувралын №37 дугаараар домогт Боб Марлыгийн "No Woman, No Cry" дууг танилцуулсан билээ. Уг нийтлэлийг үзэхийг хүсвэл энд дарна уу. Тэгвэл өнөөдөр энэхүү гайхалтай дууны ковер хувилбаруудыг танилцуулж байна. 

"No Woman, No Cry" дуу зохиогдсоноос хойш 21 жилийн дараа буюу 1995 онд Америкийн хип хоп Фужийс хамтлаг ковер хийн дуулсан нь дэлхий даяар хит болж чадсан юм. 

Карибын алдарт Бони М хамтлаг 1976 онд уг дууг ковер хийн Take the Heat Off me цомогтоо оруулсан байдаг. 

90-ээд оны эхээр дэлхий нийтийг байлдан дагуулж байсан Британи-Америкийн dance-pop урсгалын гол төлөөлөгч болох Лондонбийт хамтлаг No Woman, No Cry дууг өөрсдийн найруулгаар ковер хийн дуулсан нь уг дууны бас нэгэн өвөрмөц хувилбар болсон байдаг. 

Өмнөд Африкын гитарчин, дуучин Жонатан Бафетийн ковер хувилбар маш өвөрмөц болсон байдаг. 

Эцэст нь нэгэн хөнгөхөн ковер хувилбарыг толилуулж байна. 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл