СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Амазоны ширэнгэн ой шатаж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Бразилийн Засгийн газраас Амазоны ширэнгэн ойд энэ жил урьд өмнөх жилүүдээс илүү олон удаа түймэр гарсан гэдгийг мэдэгджээ. Тус улсын Үндэсний сансар судлалын хүрээлэнгийн хиймэл дагуулаас авсан шинэ мэдээллээр энэ жил Амазоны ширэнгэн ойд гарсан түймэр өнгөрсөн жилийн өдийгөөс 83 хувиар өссөн байна.

Уг мэдээллийг олон нийтэд зарлахаас хэдэн долоо хоногийн өмнө Бразилийн Ерөнхийлөгч Жайр Болсонаро ой модыг устгасан гэх шүүмжлэлд өртөж судалгааны агентлагийн тэргүүний албан тушаалаас халагдсан юм. Энэ долоо хоногийн даваа гарагт ихийн их хот Сан Паулод ширэнгэн ойн түймрийн утаанаас болж бүүдгэр харанхуй болжээ.

Энэ оны 1-8 дугаар саруудад Бразилийн Амазоны ширэнгэн ойд 72,000 түймэр бүртгэгдсэн нь 2013 оноос хойш хийсэн бүртгэлд хамгийн өндөр үзүүлэлт юм. Тэр дундаа өнгөрсөн пүрэв гарагаас хойш долоон хоногийн хугацаанд 9,500 ойн түймэр гарсны дийлэнх нь Амазоны бүсэд гарчээ. Амазонас мужид ойн түймрийн улмаас онц байдал зарласан бол хөрш Рорайма муж харанхуй утаанд дарагдсан байна.

 

 

Ойн түймэр ихсэхэд хуурай ган гачгийн улирал нөлөөлөх ч газар тариалан, мал аж ахуй эрхлэгчдэд зориулж ойг устгалд оруулах нь түймрийг өдөөх гол хүчин зүйл гэж үзсэн учраас ард иргэд Ерөнхийлөгч Болсонарог хурцаар шүүмжлэн буруутгаж байгаа юм.

 

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.