Гүрж улсын Батуми хотод дэлхийн 43-р шатрын олимпиад амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг энэ удаагийн олимпиадын нээлттэй ангилалд 182 орон, эмэгтэй ангилалд 151 орон оролцсон нь шатрын олимпиадын түүхэнд хамгийн олон улс оролцсон үйл явдал болсон.
Олимпиадад Монгол Улсын эрэгтэйчүүдийн баг шинэ амжилт тогтоож анх удаа 182 орноос 22-р байранд орж, B категорт МӨНГӨН МЕДАЛЬ хүртэж ДШХ-ны мастер Уртнасангийн Насанжаргал ИХ МАСТЕР цолны хоёр норм биелүүллээ. Манай эмэгтэйчүүдийн баг дэлхийн шилдгүүдтэй А категорт өрсөлдөж 151 орноос 20 дугаар байранд орж, ДШХ-ны мастер Төрмөнхийн Мөнхзул ЭМЭГТЭЙ ОЛОН УЛСЫН МАСТЕР цолны хоёр норм хангав.
Олимпиадын нээлттэй ангилалд
I байр БНХАУ
II байр АНУ
III ОХУ
Эмэгтэйчүүдийн ангилалд
I байр БНХАУ
II байр Украйн
III байр Гүрж I баг
Дэлхийн зургаан удаагийн аварга Н.Гаприндашвили цомыг багийн нийлбэр дүнгээрээ БНХАУ-ын баг хүртлээ.
Мөн категорын, ширээний, шилдэг тоглогчийн шагналыг тус тус шалгаруулсныг линкээс хараарай.(дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.)
Олимпиадад амжилттай оролцож, түүхэн амжилт гаргасан МШХ-ны гүйцэтгэх захирал Ц.ЦОГБАЯР ахлагчтай баг тамирчиддаа Iivetv.mn хамт олноос баяр хүргэе.