Өнөөдөр МАН-ын бүлэг хуралдаж Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлыг хэлэлцжээ. АН-ын зөвлөлтэй хэд хэдэн санал дээр байр суурь нэгдээгүй учир дахин АН-ын шийдвэрийг хүлээж байгаа ажээ.
Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтох сүрэн:
- Өнгөрсөн Пүрэв гаригт манай бүлэг АН-ын зөвлөлтэй зөвшилцөх шийдэлд хүрсэн. Зөвшилцөл үргэлжилж байна. Өчигдөр АН 25 санал ирүүлсэн. 17 саналыг хүлээж авах боломжтой гэж үзсэн. Харин найман саналыг огт өргөн баригдаагүй санал учир хэлэлцэх боломжгүй. АН-д дахиад үргэлжлүүлж хэд хэдэн асуудлаар байр сууриа илэрхийлээч гэдэг хүсэлт тавьсан. Үүний дагуу АН-ын зөвлөл өнөөдөр хуралдаж шийд гаргана. АН-ын шийдвэр гарсны дараа Монгол Улсын eрөнхийлөгчтэй зөвшилцөх асуудал бий. Энэ асуудлууд өнөөдөр шийдэгдэх болов уу.
Хэд хэдэн асуудлыг хүлээж авах боломжтой гэж үзсэн. Тухайлбал, байгалийн баялаг төрийн өмч байх, парламeнтийн тогтолцоог боловсронгуй болгоход чиглэсэн олон асуудал дээр санал нэгдсэн. Харин eрөнхийлөгчийг парламeнтаас сонгодог байх, олон улсын шүүх байгуулах зэрэг хэд хэдэн асуудлыг хүлээж авах боломжгүй гэж үзэж байна.
Сонгуулийн тогтолцоон дээр?
- АН сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах саналтай байгаа. Хараахан санал нэгдээгүй байна.
УИХ-ын гишүүнийг эргүүлэн татахтай холбоотой шинэ зохицуулалт мөн оруулж ирсэн?
- Энэ саналыг тусгагдсан гэж үзэж байна. Учир нь бид өмнө нь УИХ-ын гишүүн хууль зөрчсөн тохиолдолд эргүүлэн татдаг байя гэдэг санал оруулсан.
Ямар санал дээр байр суурь нэгдээгүй гэсэн үг вэ?
- Сонгуулийн тогтолцоо, УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа, улс төрийн намын гишүүдийн тоог нэмэгдүүлэх зэрэг асуудалд хараахан байр суурь нэгдээгүй байна.
Шүүхтэй холбоотой асуудал дээр санал зөвшилцсөн үү?
- Яригдаж байна. Эцэслээгүй байна. Зөвшилцлийн асуудлаа энэ долоо хоног оо дуусгаад байнгын хороод, чуулганаар оруулах төлөвлөгөөтэй байна.
Оюутолгойтойг шалгасан дүгнэлтийг ээлжит бус чуулганаар хэлэлцэх үү?
- Үндсэн хуулийн 2-р хэлэлцүүлэг дууссаны дараа бид шийдэл гаргах ёстой. Ард нийтийн санал асуулга явуулах уу, үгүй юу. Ард нийтийн санал асуулга явуулах шийдэлд хүрвэл дундуур нь Оюутолгой гэх мэт өөр асуудлыг чуулганаар хэлэлцэх боломжтой. Шууд 3-р хэлэлцүүлэг рүү шилжвэл Үндсэн хуулиас өөр асуудал чуулганаар хэлэлцэхгүй.