СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
| 2019-08-20

Уул уурхайн салбарын чанаргүй зээл нийт зээлийн 36 хувийг эзэлж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

 

Үүнээс том буюу таван их наяд төгрөгөөс дээш хөрөнгөтэй банкид Худалдаа хөгжлийн банк, ХААН, Голомт, дунд буюу 1-5 их наяд төгрөгийн хөрөнгөтэй банкид Хасбанк, Төрийн банк, Улаанбаатар хотын банк багтжээ. Эдгээр зургаан банк нь банкны системийн 90 гаруй хувийг бүрдүүлж байгаа аж. Харин жижиг буюу нэг их наяд хүртэлх төгрөгийн хөрөнгөтэй банкид Чингис хаан, Капитрон, Ариг, Богд, Кредит, Тээвэр хөгжлийн банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк багтаж байна. Энэ үзүүлэлтийг гаргахдаа банкуудын мэдээллийн гол эх сурвалж болох санхүүгийн тайланд үндэслэн актив, зээл, харилцах болон хадгаламж, ашиг зэргийг харьцуулж хөрөнгө буюу активын хэмжээгээр банкуудыг ийн тодотгон хуваасныг онцлууштай. Ер нь мөнгөн хөрөнгө илүүдэлтэй байгаа хэсгээс илүүдэл хөрөнгийг нь татаж, дутагдалтай хэсэгт шилжүүлж, харилцагчийн итгэл дээр суурилсан санхүүгийн зуучлалын олон төрлийн үйлчилгээ үзүүлж, хамгийн чухал нь харилцагч хоорондын төлбөр тооцоог хийж гүйцэтгэх нь арилжааны банкуудын үндсэн үүрэг хэмээдэг. Гэсэн хэдий ч тэдний эцсийн зорилго нь санхүүгийн үйлчилгээгээр дамжуулан ашиг олох явдал билээ.

Үүнээс харахад, 13 банкны нийт актив өмнөх улирлаас 1.2 их наяд төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 4.5 их наяд төгрөгөөр өссөн байна. Дотоодын зээлийн хувьд хоёрдугаар улирлын байдлаар 16.8 их наяд төгрөгт хүрээд байна. Харин чанаргүй зээл 1.9 их наяд төгрөг буюу нийт зээлийн 11.3 хувийг эзэлж байгаа нь өндөр үзүүлэлт хэвээр байгааг илтгэнэ. Чанаргүй зээлийг бүрдүүлж байгаа гол салбар нь уул уурхай, олборлолт хэмээн Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс онцолж байна. нэг үзүүлэлт хэмээн хэлж болох аж.

Сүүлийн байдлаар уул уурхай, олборлолтын салбарын нийт зээлийн үлдэгдэл 1.44 их наяд төгрөгт хүрч, чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээл 36 хувь буюу 700 гаруй тэрбум төгрөгийг эзэлж байгаа нь өндөр үзүүлэлт. Уг салбарын нийт зээлийг задалвал, төгрөгийн зээл 71, төгрөгийн зээлийн жилийн дундаж хүү 16.1, валютын жилийн дундаж хүү 13.2 хувьд хүрчээ. Өмнөх түүхийг сөхвөөс, Тэгвэл хоёрхон жилийн дараа нийт зээлийн үлдэгдэл бараг хоёр дахин буурч 762 тэрбум төгрөг болж, үүнээс 78 хувь нь чанаргүй эсвэл хугацаа хэтэрсэн зээлийн ангилалд орж байсан харамсалтай тоо бий. Тэгвэл 2017 он гарсаар уул уурхайн салбар сэргэж банкууд зээл олголтоо нэмэгдүүлж эхэлснээр салбарын нийт зээлийн үлдэгдэл өсч, чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээлийн эзлэх хувь буурсан юм.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.