СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Сирийн босогчдыг зорьсон Туркийн тусламжийн цувааг агаараас бөмбөгдөв

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Сирийн бамбай бүс буюу Засгийн газрын хяналтгүй босогчдын байрлаж буй цөөн газруудын нэг Идлиб рүү тусламж хүргэж байсан Туркийн цуваа руу агаараас дайралт хийжээ. Засгийн газраас явуулсан агаарын дайралтын улмаас гурван энгийн иргэн амиа алдаж, 12 хүн гэмтэж шархадсан тухай Турк улсын Батлан хамгаалах яамнаас мэдэгдэв.

Босогчдыг дэмжигч Турк болон Засгийн газрыг дэмжигч Оросын Засгийн газар хоорондын тохиролцоогоор Сирийн Идлиб хотод босогчдыг байрлуулж бамбай бүс болгон үлдээсэн юм. Гэвч энэ оны дөрөвдүгээр сараас хойш Сирийн Засгийн газар довтлох болсон гэжээ.

Туркийн илгээсэн цуваанд 50 орчим зэвсэгт техник, багадаа таван танк багтсан байжээ. Сирийн эрх баригчид үүнийг өдөөн хатгасан үйлдэл гэж үзсэн тул террористуудын эсрэг дайралт хийхээ хэзээ ч зогсоохгүй гэсэн байна.

Барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн дамжуулснаар Сири улсад найман жил үргэлжилсэн иргэний дайны дараа Засгийн газар босогчдын эзэмшилд үлдсэн сүүлчийн газруудыг бүрэн хяналтдаа оруулж ялалтаа баталгаажуулахыг эрмэлзэж байгаа юм.

 

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.