СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Twitter, Facebook хуудсууд Хонконгийн талаар хуурамч мэдээлэл дамжуулж буй хаягуудыг устгалаа

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Ойрын саруудад дэлхийн нийтийн анхаарлын төвд байгаа Хонконгт болж буй үйл явдлын талаар эндүү ташаа мэдээлэл дамжуулсан гэх хуурамч хаягуудыг устгалд оруулснаа Twitter, Facebook цахим сүлжээнээс мэдэгдлээ. Өнгөрсөн ням гарагт Хонконгийн бүх нийтийн тайван жагсаалд 1,7 сая хүн нэгдсэнийг олон улсын агентлагууд дамжуулсан.

Дэлхийн хамгийн хамгийн олон хэрэглэгчтэй дээрх цахим сүлжээнүүд Twitter-ийн албан ёсны мэдэгдэлд нийт 936 хаягийг улс төрийн зориулалтаар ашиглаж байна гэж үзэн хаажээ. Уг хаягуудаас Хятадын засгийн газрын үйл ажиллагааг илт дэмжсэн мэдээлэл дамжуулж байсан гэж үзэв.

Харин Эдгээр хаяг, хуудсуудаар улс төрийн мэдээ, нэн ялангуяа Хонконгийн жагсаалын талаар мэдээлсэн ба өөрсдийн хаяг, байршлыг нуун дарагдуулахыг оролдсон ч хакеруудын тусламжтайгаар илрүүлсэн гэдгийг Facebook-ын цахим аюулгүй байдлыг хариуцсан Натаньел Глейчер мэдэгджээ.

 

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.