Ерөнхий сайд У.Хүрэлсүх:
- Тэр Орхоны хөндийгөө хар, Архангай! Сэлэнгэ, тэр Ерөө, Хүдэрээ хар! Хэнтий, Гутайн даваагаа хар! Эко алтан заамар гээд асуудлууд байж байна. Энэ бүхэн дээр манай аймаг орон нутгийн удирдлагууд арга хэмжээ авна аа! Цагдаагийн дарга аа, хууль хяналтын байгууллагынхаан, тагнуулын дарга аа! Энэ бүхнийг одоо хаа мэдэв үү! Энэ гол мөрнийг чинь ширгээж дуусгалаа. Улс орон гэж байдаг юм бол замбараагүй уул уурхайтай бид тэмцэх ёстой. Ард түмэн инхэж хэлж байгаа. Эх орноо хамгаалах цаг болсон. Шаардлагатай гэвэл цэрэг цагдаагаа хөдөлгөе. Тэр цэрэг армиа. Тэр газар нутгаа очиж хамгаалаг. Хамгаалалтандаа аваг. Яах гэж бид цэрэг тэжээдэг юм. Эх орноо хамгаалах гэж...
Тэгвэл тэр эх орныг чинь хэдэн тонуулчид ухаад дууслаа. Гол мөрнийг чинь ширгээлээ. Орхон голын асуудлыг хэдэн жил ярив! Таван аймгийн нутаг дамждаг Орхон гол чинь ширгээд дууслаа. Аймгийн дарга нар аа! Таван аймгийн дарга байдаг. Гараа өргөөдөх дөө. Аль аль аймгийн нутгаар явдаг юм? Тэр...танай нутгаар явдаг. Сэлэнгээр, Архангайгаар, Өвөрхангайгаар, Булганаар... нэг нь хаанах вэ? Төв аймгаар... урсдаг ганц гол чинь одоо ширгэлээ!
Тэр алтыг ухсан олигархиуд чинь одоо баяжаад, зарим нь монголын баялгыг гадаадуудад алдаад дууссан олигархиудаас эхэлсэн юм билээ, түүх намтар нь. Одоо энэнпээ цэг тавих хэрэгтэй.
Би хэллээ шүү! Сэлэнгэ, Хүдэр, Ерөө, Орхон...Эко алтан Заамар, Тост Тосонбумба, Гутайн даваа гээд эхний ээлжинд энэ таван газрыг одоо холбогдох газрууд нь шалгаж үзэх хэрэгтэй! Тэгээд арга хэмжээгээ ав!