Өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн хөдөлгөөний эсрэг гэмт хэргийн улмаас гурван хүн амь насаа алдаж, 15 хүн гэмтэж бэртжээ.
Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Баянхошууны Хөтөлийн буудлын “Пирамид” хүнсний дэлгүүрийн урд замд Toyota Lexus H-400 автомашины жолооч Б нь “Нийслэлийн хот тохижилтын газар”-ын M-580 Г жолоочтой механизмтай мөргөлдөж, зорчигч 35 настай, эрэгтэй Г нас баржээ.
Мөн Төв аймгийн Баян сумын гуравдугаар баг “Цавчир” гэх газар асфальтан замд Mitsubishi L200 автомашины жолооч А нь Toyota Alphard М жолоочтой автомашинтай мөргөлдөж, зорчигч 48 настай, эмэгтэй О нас барж, жолооч 35 настай, эрэгтэй А, зорчигч 30 настай, эмэгтэй У, 31 настай, эмэгтэй Д, 12 настай, эрэгтэй Н, 35 настай, эрэгтэй Б нарын таван хүн гэмтсэн ослууд гарсан байна.
Иймд жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тааруулж, болзошгүй осол гэмтлээс сэрэмжлэхийг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.