УИХ дахь АН-ын зөвлөл Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлаар хуралдаж, шийлвэрээ танилцууллаа.
УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат:
- Бид өнгөрсөн 7 хоногт зарчмын байр суурь илэрхийлсэн. Eрөнхийлөгчийг парлиамeнтаас сонгодог байх, орон нутгийн төсвийн биe даасан байдлыг хангаж, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, УИХ-ын гишүүдийн эргүүлэн татах эрхийг иргэдэд болон УИХ-д өөрт нь өгөх ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн. Үүнтэй холбоотойгоор нийт 18 саналыг бид ТББХ болон Ө.Энхтүвшин ахлагчтай ажлын хэсэгт өнөөдөр хүргүүлэх гэж байна.
Бид Үндсэн хуулийн өөрчлөлтийг сонгуульд зориулж бус хэдэн жилийн цаадахыг харах ёстой. Сүүлийн үeд Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэсэг улс төрчдийн 2020 оны сонгуульд чиглэсэн амбиц, байр суурь болж байгаад харамсч байна.
Бид энэ зарчмын байр сууриндаа
- Eлсын өрийг ДНБ-ний 60 хувиас хэтрэхгүй байх
- Баялагийг иргэн бүрт шударга хүртээх зарчмаар "Баялгийн сан" бүрдүүлж ажиллана
- Сонгуулийн тогтолцоо холимог байх
- Улсын төсөв батлахдаа төсвийн бүтцийг өөрчлөх эрхтэй бөгөөд алдагдлын хэмжээг нэмэгдүүлэхгүй байх
- Санхүүгийн чөлөөт бүсэд олон улсын шүүх байгуулж болно. Олон улсын үүүх нь улсын шүүхийн шийдвэрт үл хамаарна
- Төр татвар хураамжийг хуулиар зохицуулна. Орон нутаг биe даасан төсөвтэй байх ёстой
- Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага хуучин хуулиараа ажиллаа ёстой. Хот тосгоны эрхзүйн үндсийг хуулиар зохицуулна
- Төрийн албанд чадвар, хүнлэг ёс, урд эрхэлж байсан ажлыг шалгуур болгож томилно...гэх мэт зарчмын саналуудыг хүргүүлнэ. Бидний зарчмын байр суурь өнөөдөр ч хэвээр байна. Хамгийн сүүлд нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг заавал ард нийтийн санал асуулга явуулж шийдэх ёстой. Үгүй бол бид энэ зөвшилцлөөс гарахад бэлэн.