ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ:
Эрдэнэт үйлдвэрт тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгасан шалтгаан юу вэ?
- Эрдэнэт үйлдвэртэй холбоотой ажлын хэсэг хуралдсан. Онцгой дэглэмийн хугацаанд ямар үр дүн гарныг тооцсон. Тэгээд сунгах шийдэлд хүрсэн. Шүүхийн процeсс дуусах хүртэл хугацаанд онцгой дэглэмийг нэг удаа сунгах хуулийн зохицуулалтай. Стандарт банкинд төлсөн төлбөрийг эхлээд худалдаа хөгжлийн банкны эх үүсвэрээс гаргасан болсон. Дараа нь гаргаагүй болсон. Тиймээс Хөгжлийн банктай холбоотой асуудлыг шүүхээр шийдэх учиртай. Хуулиараа дахин 6 сарын хугацаанд онцгой дэглэм үргэлжилнэ.
Өнгөрсөн хугацаанд Хэнтийн нутгийн зөвлөл хуралдсан уу. Түрүү бөхийн допингийн асуудлыг ярьсан уу?
- Eр нь бөх, төр хоёр тусдаа байх ёстой. Уяач УИХ-ын гишүүн хоёр тусдаа байх ёстой. Өмнө нь энэ бүхнийг зохицуулахгүй юу ч хийж байсан юм. Өмнө нь гарч байсан допингийн асуудлуудыг яаж шийдэж байсан бэ гэдэг асуудал ч яригдах ёстой. Бөхийн асуудлыг хэт төр рүү татаад аваад ирсэн нь энэ бүхэнд нөлөөлсөн ч байж болно. Бөхийн холбооны зохион байгуулаад ирсэн зүйл дээр заавал eрөнхийлөгч зарлиг гаргаж цол олгодог болсон нь улс төржих сэдэв болсон байж магадгүй. Тиймээс би ямар нэгэн байдлаар оролцохгүй, мэдээлэл сонсохгүй. Ажиглаад л байж байна.