СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ВИДЕО: “Баатарван транс” ХХК-ийн уурхайн ажилчид ажилд орох гэж очсон иргэдийг хэрцгийгээр зодсон уу

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
5 жилийн өмнө

 

Урьд шөнө Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Баатарван транс” ХХК-ийн ажилтнууд тус уурхайд ажилд орохоор очсон Гурвантэс сумын иргэдийг хэрцгийгээр зодсон хэмээн тус нутгийн иргэн мэдээллээ.

Энэ шууд дамжуулалтыг хийсэн эмэгтэй “Манай нутагт хэвлэлийнхэн байхгүй учраас бид ийм байдлаар төрд үгээ хүргэхийг зорьж байна. Баатарван уурхайн ажилтнууд нутгийн иргэдийг уурхайн карьер руу оруулаад 10 метрийн гүнтэй цүнхээл рүү шидэж, алаад бул хэмээн хашхирч байсан. Нэг хүнийг хоёроос гурван хүн зодсон байна. Гурвантэс сумын иргэдийн эрүүл аюулгүй амьдрах эрх зөрчигдөж байна. Гурвантэс суманд үйл ажиллагаа явуулж байгаа “Баатарван транс” ХХК-ийн уурхайг зогсоохыг шаардаж байна” хэмээн мэдээллээ.

“Баатарван транс” ХХК нь Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраагийн өгсөн зөвшөөрлийн дагуу 247.6 гектар талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал түүх эрхийг авсан бөгөөд И.Баатарзориг, БНХАУ-ын иргэн Шү Ёонг Шианг гэх хоёр хүний нэр дээр бүртгэлтэй Гадаадын хөрөнгө оруулалттай компани юм байна. Бид албан эх сурвалжаас энэ талаар тодруулан та бүхэнд эргэн мэдээлэх болно.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.