- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
Монгол Улсын шүүх байгууллага дахь эвлэрүүлэн зуучлагчид энэ оны III улиралд 11522 өргөдөл иржээ. Үүнээс 8666-г нь шийдвэрлэсний 6343 буюу 73 хувь нь иргэний эрх зүйн маргаан, 2310 хэрэг буюу 27 хувь нь гэр бүлийн эрх зүйн маргаан 13 хэрэг буюу 0.01 хувь нь хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан байв.
Дээрх дүнг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид гаргасан өргөдөл 2.74 хувиар, шийдвэрлэсэн байдал 10.53 хувиар, шүүхээс иргэний хэрэг үүсгэхээс өмнө шилжүүлэн ирсэн нэхэмжлэл 2-оор цөөрчээ. Харин шүүхээс иргэний хэрэг үүсгэсний дараа шилжүүлэн ирсэн иргэний хэрэг 13.78 хувиар, хүсэлт гаргагч, өргөдлөөр буцаасан өргөдөл 65.34 хувиар, үлдэгдэл 18.69 хувиар нэмэгдсэн байна.