Чикагогийн цагдаагийн газрын мэдэгдсэнээр өсвөр насны зургаан хүүхэд орон байр дээрэмдэхийг оролдсон байна. Гэрийн эзэн ахимаг насны эрэгтэй буу гаргаж ирэн тэдний явахыг шаардсан ч тэд шаардлагыг нь хүлээж аваагүй учир гал нээжээ.
Хүүхдүүдийн хамгийн бага нь буюу 14 настай хүү бууны суманд оногдож амиа алдсан байна. Шерифийн мэдэгдсэнээр үлдсэн таван хүүхдийг насанд хүрэгчидтэй адил хүний амь нас бүрэлгэсэн хэргээр шүүн хэлэлцэхээр болжээ.
Хэрэгтэн нэг бүрийг сая долларын барьцаанд суллахыг зөвшөөрсөн бөгөөд ирэх есдүгээр сарын 5-ны өдөр шүүх хурал эхлэх юм байна. Шөнийн 01 цагийн үед хулгайлагдсан цагаан өнгийн Lexus загварын автомашинтай зургаан өсвөр насны хүүхдийг харсан байшингийн эзэн буу аван гэрээсээ гарчээ. Маш олон удаа төрөл бүрээр тэднийг явж холдохыг шаардсан ч тэд үл ойшоосон гэжээ.
Аргагүйн эрхэнд байшингийн эзэн хэд хэдэн удаа гал нээсний нэг сум 14 настай хүүг оносон байна. Байшингийн эзнийг гал нээсний дараа хүүхдүүд хулгайн машинаа унан зугтжээ. Тэд Лэйк хотоос гарч Чикагогийн нутаг дэвсгэрт хүрэх үед цагдаагийн офицерууд хөөж баривчлан саатуулжээ.
Эх сурвалж: www.cnn.com