СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

АНУ: Онгоцны ослоос эсэн мэнд аврагджээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

Теннесси мужийн жижиг онгоцны буудал дээр хувийн онгоцтойгоо осолдсон Дэль Эрнхардт эхнэрийн хамт ослоос эсэн мэнд аврагдсан тухай албаныхан мэдээлжээ. Эрнхардт болон түүний эхнэр Эми нар ослоос эсэн мэнд гарч эмнэлэгт хүргэгдээд удалгүй гэртээ харьсан байна.

 

 

Онгоцонд түүний гэр бүлээс гадна гурван хүн зорчиж байжээ. Гал сөнөөгчид шатаж буй онгоцыг аюулгүй болгож, ослын шалтгааныг тодруулахаар шинжээчид ажиллаж байна. Онгоцны шатахуун асгарсан байж болзошгүй ба нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ.

 

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.