СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2019-08-16

Энэ долоо хоногт гурван хүүхэд зам тээврийн ослоор амь насаа алджээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Э.Цэлмэг
4 жилийн өмнө

 

 

Шинэ долоо хоног эхэлснээс хойш /2019-08-12-15/ зам тээврийн ослын улмаас 7 хүүхэд гэмтэж бэртэж, 3 хүүхдийн амь нас хохирсон байна. Гэмтсний хүүхдүүд явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож 3 нь гарцгүй газраар, 2 нь гарцтай газраар зам хөндлөн гарч байхдаа осолд орсон бол нас барсан 3 хүүхдийн 2 нь зорчигч, 1 нь явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцсон байжээ.

Ноцтой зам тээврийн ослоос дурьдвал:

2019.08.14-ний өдрийн 06.10 цагийн орчимд Завхан аймгийн Тэлмэн сумын “Нуурын босго” гэх газар /Сумын төвөөс хойшоо 22 км/ асфальтан замд Mitsubshi Colt маркийн Э жолоочтой автомашин онхолдож, жолооч 39 настай, эрэгтэй Э нас барж, зорчигч 24 настай, эрэгтэй А гэмтсэн.

2019.08.14-ний өдрийн 12.48 цагийн орчимд Төв аймгийн Сэргэлэн сумын 1-р баг, Зуунмод-Налайх явах чиглэлийн А25 дахь автозам /Сумын төвөөс зүүн тийш 15 км/ асфалтан замд Тоёота Приус маркийн С жолоочтой автомашин онхолдож, зорчигч 19 настай, эрэгтэй Г нас барсан

2019.08.14-ний өдрийн 12.50 цагийн орчимд Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1-р баг, Улаанбаатар-Багануур явах чиглэлийн А0105 дахь автозам /Сумын төвөөс хойшоо 22 км/ асфалтан замд Lexus470 маркийн Т жолоочтой автомашин онхолдож, зорчигч 44 настай, эрэгтэй Б нас барсан.

2019.08.15-ны 08.00 цагийн орчимд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр баг “Тээг” гэх газар /сумын төвөөс зүүн хойш 43км/ асфальтан замд Honda Civic маркийн Б жолоочтой автомашин онхолдож, зорчигч 53настай, эмэгтэй С нас барж, жолооч 68 настай, эрэгтэй Б, зорчигч 10 настай, эмэгтэй А нарын 2 хүн гэмтсэн.

2019.08.16-ны 00.30 цагийн орчимд Баянхонгор аймгийн Өлзийт сумын 1-р баг “Бай хөндий” гэх газар /сумын төвөөс баруун урагш 18км/ асфальтан замд Toyota Prius А жолоочтой автомашин онхолдож, зорчигч 6 настай, эмэгтэй С, 3 настай, эмэгтэй Э нарын 2 хүн нас барсан

2019.08.15-ны 18.00 цагийн орчимд Хэнтий аймгийн Батноров сумын 3-р баг Цагаан нуурын “Энгэр” гэх газар /сумын төвөөс хойд зүгт 35км/ шороон замд Toyota Prius автомашины жолооч С нь явган зорчигч 1 настай, эрэгтэй мөргөж, явган зорчигч эмнэлэгт хүргэгдэх явцдаа нас барсан

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 109 жолоочийг илрүүлэн эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 22 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.