- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн хоригдож байсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт эрүү шүүлт тулган хэрэг хүлээлгэсэн хэмээн буруутгагдаад байгаа ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарт холбогдох шүүх хурал тавь дахь өдрөө үргэлжилж байна. Шүүх хуралдаан өнөөдөр 09.00 цагаас эхэлсэн бөгөөд одоогоор бичгийн нотлох баримтыг шинжлэх ажилдаа явж байгаа гэдгийг албаны эх сурвалж өглөө. Энэ үе шат дууссаны дараа Улсын яллагч болон өмгөөлөгчид дүгнэлтээ танилцуулж, хэрэгт холбогдогчид болон иргэний төлөөлөл үгээ хэлснээр шүүх хурал завсарлах юм. ТЕГ-ын дарга асан Б.Хурц, УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох шүүх хурлын гадна өрнөж буй процессыг LIVETV сурвалжлах баг үдээс хойш дамжуулан хүргэх болно.