Нийтэлсэн:
Т.Сайнбуян
6 жилийн өмнө
Нийслэлийн хэмжээнд хэд хэдэн газарт томоохон хэмжээний зам засварын ажил өрнөн явж байгаа билээ. Тэгвэл зам засварын ажлууд ямар шатандаа явж буйтай танилцаарай
- Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих ажил үндсэн гүүрийн 95 шон сууриас 75, 9-р тулгуурын 1-р суурийн өрөмдлөгийн ажил хийгдэж байна. Хуваарлах хавтан 40 хийхээс 25, 37 баганан тулгуур хийхээс 25, үндсэн гүүрийн гурван дам нуруу цутгалт авсан байна.
- Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлбэ зуслан / хуучнаар/ зүүн талаар үргэлжлэх нэг км автозамын ажлын хашлага суурилуулах ажил дуусч, буталсан чулуун суурийн ажил хийгдэж байгаа юм. Үргэлжлүүлэн асфальт бетон хучилтын ажлыг гүйцэтгэх гэнэ.
- Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Зүүн Алтан өлгий цайз захаас хойш өгсөх 0.850 км автозамын засварын ажил 60 хувьтай байна. Газар чөлөөлөлтийн ажил дууссан бөгөөд хашлага суурилуулах, буталсан чулуун суурь, борооны ус зайлуулах хоолой болон явган хүний замын ажил хийгдэж байна.
- Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо 11, 14, 20, 30 дугаар байр болон тус дүүргийн 7, 8, 9, 10 дугаар хорооны хорооллын доторх автозамын засварын ажлын хүрээнд хашлага суурилуулах, асфальт бетон хучилт, явган хүний замын ажил хийгдэж байгаа юм.
- Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 7 дугаар төв орчмын орон сууцны хороолол доторх 0.454 км авто зам барих ажил үргэлжилж байна. Одоогоор явган хүний замын ажил хийгдэж байгаа бөгөөд үүний дараа тэмдэг, тэмдэглэгээний ажил хийх юм.