СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Эверестийг зорих уулчдад зориулсан шинэ дүрэм

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Дэлхийн хамгийн өндөр ноён оргил Эверест /8,848 м/ -д авирах нь уулчин бүрийн хүсэл зорилго байдаг. Гэвч хүссэн болгон нь амар гараад байдаггүй мөнх цаст оргилд энэ онд багадаа 11 уулчин амиа алдсан болон сураггүй алга болжээ. Эдгээр уулчдын ес нь Балбын вант улсын нутаг дэвсгэрт амиа алдсан байна.

Эверестэд авирсан уулчид оргилд хүрэхийн тулд ээлж дараалал үүсгэн удаан хүлээснээс хэд хэдэн уулчин амиа алдсан хэрэг энэ жил гарсан. Үүнээс үүдэж Балбын Засгийн газар дэлхийн хамгийн өндөр оргилд авирах хүсэлтэй уулчдад зориулсан шинэ дүрэм журам батлахаар болжээ.

Өмнөх дүрэмд Эверестэд гарах уулчид багадаа 6,500 метр өндөр ууланд авирч байсан туршлагатай байх ёстой хэмээн заасан байдаг.

 

 

Түүнчлэн Эверестэд гарахад 11,000 ам.доллар төлдөг байсан бол гурав дахин нэмж 35,000 ам.доллар төлөхийг шинэ дүрэмд багтаасан байна. Мөн 8,000 метрээс дээш бусад өндөрлөг ууланд авирахад 20,000 ам.доллар төлөх ёстой болжээ. Энэ жил тус улсын засгийн газар Эверестэд авирах 381 зөвшөөрөл олгожээ.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.