СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Өмнөд Солонгос дээрэмчдийн эсрэг шинэ отряд илгээв

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө


 
Өмнөд Солонгос өчигдөр Адены булан руу далайн дээрэмчидтэй тэмцэх шинэ отряд илгээлээ хэмээн БНСУ-ын Үндэсний батлан хамгаалах яам мэдээллээ. 

Энэ удаа Өмнөд Солонгосын отряд АНУ-ын батлан хамгаалахын сайд Марк Эсперийн хүсэлтээр усан тээврийн аюулгүй байдлын хангахаар америкийн эвсэл байгуулаад байгаа Ормузын хоолой хүртэл үйл ажиллагаагаа өргөтгөх юм байна.


Пентагоны тэргүүн өнгөрсөн долоо хоногт Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайд Чон Гён Дуд Ормузын хоолойгоор хөлөг онгоц чөлөөтэй нэвтрүүлэхийн тулд тэнд дээрэмчдийг хянаж байх хэрэгтэй байна хэмээн албан бус хүсэлт тавьсан юм байна. Өмнөд Солонгосын батлан хамгаалахын тэргүүн тэгэхэд нь энэ бүсэд хөлөг онгоцны тээврийн аюулгүй байдлыг хангах нь маш чухал гэдгийг ойлгож байна, энэ талаар төрөл бүрийн хувилбарыг авч үзье гэж хариулжээ. 

Өмнөд Солонгосын тэнгисийн цэргийн “Кан Гам Чан” хөнгөн хөлөг, нисдэг тэрэгтэй тусгайгийн хэд хэдэн салаа бүхий “Чхонхэ” отряд 2009 оноос Адены буланд эргүүл хийж байгаа юм. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.