Энэ сарын 11-ний өдөр Дундговь аймгийн Их Газрын Чулуунд 3000 морин хуурч, дуучдын тоглолт, тойрон бүжиг боллоо. Байгалийн үзэсгэлэнт тогтоцыг сонгон дэглэсэн уг тоглолт дахин давтагдашгүй гайхалтай чичиргээ хэмнэл, дүрслэл бүрэлдэж, этгээд сонин сайхан мэдрэмжийг оролцогчдод авчирсан нь нэгэн төрлийн байгальтай хосолсон performance болов. Уг тоглолт нь Дундговь аймгийн “Уяхан замбуу тивийн наран” урлагийн их наадмын нэгэн хэсэг нь юм. Тус наадам энэ сарын 10-нд Нар угтах ёслолоор эхэлж үзэгчдийг догдлуулаад авч. Эртний монголчуудын эв нэгдлийн илэрхийлэл болсон тойрон бүжгийг уран бүтээлчид түгээн дэлгэрүүлж байгаа бөгөөд Их газрын чулуунд болсон тоглолтын төгсгөлд тойрон бүжиг бүжиглэсэн байна.