Өчигдөр өглөө 08.30 цагийн үед 51 ачааны вагонтой 4743 тонн жинтэй галт тэрэг Төв аймгийн Баян сумын нутаг Мааньт өртөөн дээр түр зогсолт хийхээр гуравдугаар замаар орж ирж байх үед 9-15 дугаар вагон буюу нийтдээ долоон вагон нь замаас гарсан асуудал гарсан. Ачааны вагон замаас гарсан ослыг сэргээн босгох ажил хэрхэн үргэлжилж байгааг УВТЗ ХНН-ийн хэвлэлийн албанаас тодруулахад “Өчигдөр 14.00 цагийн байдлаар долоон вагоны дөрвийг нь буцааж зам дээр гаргасан талаар бид мэдээлсэн. Үлдсэн гурван вагоныхоо хоёрыг нь урьд шөнө зам дээр гаргаад үлдсэн нэг вагоныг зам дээр гаргах ажил яг одоо үргэлжилж байна. Урьд шөнө бороо орж сэргээн босгох ажилд хүндрэл учруулсан зүйл байгаа. Галт тэрэгний хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна” гэв.
Гэрэл зургийг ТВ5 телевизийн дамжуулсан шууд бичлэгээс авав