СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2019-08-15

Хилээр түүх, соёлын үнэт дурсгалт эд зүйлсийг нэвтрүүлэхийг завджээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

 

Гаалийн байгууллагаас энэ сарын 8-наас 12-нд хил дээр илрүүлсэн зарим зөрчлийг мэдээллээ. Тодруулбал, энэ сарын 12-нд Гашуунсухайт дахь гаалийн газрын хяналтын бүсээр Монгол Улсын иргэн Б нь Т компанийн “Фотон” маркийн авто машиныг жолоодон улсын хилээр нэвтрэхдээ чиргүүлэн дэх нүүрсэндээ өлөн нуусан байжээ.

Шуудайнд хийж бэлтгэсэн 16 боодол буюу бод малын 498 кг хатаасан өлөн нуусан байсныг гаалийн хяналт шалгалтаар илрүүлэн хойшлуулшгүй ажиллагаа явуулсан байна. ЗамынҮүд дэх гаалийн хяналтын бүсэд Улаанбаатар-Эрээн чиглэлийн суудлын галт тэргээр зорчиж явсан Монгол Улсын иргэн М хөөрөг, гуутай бурхан, суумал бурхан гэх мэт 24 нэр төрлийн түүх, соёлын үнэт дурсгалт зүйл байж болох эд зүйлсийг гялгар уутанд боож, хүнсний зүйлсээр далдлан улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байсан үйлдлийг гаалийн байгууллага илрүүлсэн гэнэ.

Хэргийг сум дундын прокурорт харъяалал тогтоолгон шалгуулахаар шилжүүлээд байгаа аж. Мөн Гашуунсухайт дахь хяналтын бүсээр Монгол Улсын иргэн А нь “Т” ХХК-ны “Фотон” маркийн авто машиныг жолоодон улсын хилээр нэвтрэхдээ чиргүүлэн дэх нүүрсэн дундаа шуудайд хийж бэлтгэсэн 17 боодол 509 кг чулуу нуун гаргах гэж байсныг илрүүлсэн аж. Энэ хэрэгт Цагдаагийн байгууллагатай хамтран хойшлуулшгүй ажиллагаа явуулжээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.